Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Сосорбарам нар АН-ын ҮБХ-ны гишүүдээр сонгогдов

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротаци саяхан боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд нэр дэвшигчдийг цахимаар бүртгэсэн аж. ҮБХ нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, намын 14 дүгээр Их хурлаа товлон зарлах гэнэ. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгоно.

Энэ удаад АН-ын ҮБХ-ны гишүүнээр тухайлахад бизнесмен, эдийн засагчид олноор орж ирсэн бол хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв,  Д.Рэнцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон байна.

Ийнхүү олон жил Монголдоо ирээгүй дэлхийгээр нэг зугатаж яваа Ч.Сайханбилэг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж буй учраас эх орондоо ирдэггүй.

АН-ын ҮБХ-ны шинэ гишүүд:

Д.Сосорбарам, Я.Равдандорж, Д.Доржпүрэв, А.Мишигдорж, Б.Сайнзаяа, П.Анхтуяа, Т.Анхбаяр, Э.Гантулга, Э.Галбадрах, Ж.Батчулуун, Д.Батдорж, С.Чулуунбаатар,  Д.Жаргалсайхан, Г.Батхуяг, Ч.Батнасан,  М.Мэгзэр, Б.Жавзанхорол,  Д.Батчулуун, Т.Хишигбаатар, Б.Цэгмид,  А.Цэнгэл, Б.Хуланбор, Ж.Баяржавхлан, Н.Пүрэвдорж, Н.Бат-Орших, Б.Анхныбаяр, Ө.Сэрсэндэмид, О.Оюунбилэг, Б.Ариунзаяа, Г.Бямбадорж, Э.Анхбаяр, С.Алтаншагай, Г.Мөнхсүлд, Ц.Дулмаа, Д.Рэнцэнтавхай, М.Содбаяр,  Ч.Ууганчимэг, Б.Ариунболд, Д.Оргил-Эрдэнэ, Н.Оюуншүр, Ц.Чинбат, З.Энхбаяр нар шинээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn