Өмнөд Солонгос улс ирэх сараас эхлэн гадаадаас ажиллах хүчин хүлээн авахаар болжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын иргэд гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хоёр улс хоорондын гэрээгээр дамжуулан Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр улс руу иргэдийг илгээдэг.

Тэгвэл өнгөрөгч 2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Япон улс руу 12 ур чадвартай ажилтан илгээсэн байна. Мөн өнөөдрийн байдлаао Япон улсад ур чадварын дадлагжигчаар илгээсэн нийт 273 хүн ажиллаж байна. Харин Өмнөд Солонгос руу 2020 онд 62, 2021 онд 22 хүн илгээгээд байна.

Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамнаас 12 дугаар сард гадаад илгээгч орнуудаас ажиллах хүчин авахад бэлэн гэсэн мэдээллийг хүргүүлсэн гэж Хөдөлмөрнийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn