Үндсэн хуулийн өөрчлөлтийг ҮХЦ хянан шийдвэрлэдэг асуудлыг хаасан хуулийг эцэслэн батлав

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24 буюу өнөөдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явууллаа.

Уг хуулийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай өөрчлөлтийг тусгасан билээ.

Хэлэлцэж буй хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Энэ хуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэц хянан шийдвэрлэх асуудлыг хааж байна” гэв.

Ийнхүү хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлав.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn