“Ювентус”-ын санхүүгийн луйврын хэрэг дээр ажиллаж буй мөрдөгчид Роналдогийн гэрээний нарийн ширийнийг шалгаж байна

Турины “Ювентус” багийн санхүүгийн луйврын хэрэг дээр ажиллаж буй Италийн мөрдөн байцаагчид Португали довтлогч Криштиану Роналдугийн тус клубтэй байгуулсан гэрээний нарийн ширийнийг шалгаж байна. Энэ тухай Get Italian Football News портал La Gazzetta dello Sport сонины мэдээллийг үндэслэн мэдээлэв.

Мөрдөн байцаагчид довтлогчийн “Ювентус”-тэй байгуулсан гэрээний мэдээлэл болон тэдний мэдэлд байгаа утасны ярианы бичлэгүүдийг харьцуулж байна. 2020 оны 3-р сараас 4-р сар хүртэлх ярианд Роналдугийн сарын төлбөрийг дурджээ. Яг тэр мөчид “Ювентус”-ын бусад тоглогчид цалингаа хасуулах эсвэл төлбөрийг хойшлуулахыг зөвшөөрч байсан аж.

Роналду “Ювентус”-тэй дөрвөн жилийн гэрээ байгуулж, татварын дараа жилийн 31 сая еврогийн цалин авчээ. Гэрээнд гоолын урамшууллыг заагаагүй бөгөөд Италийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний төлөө багахан хэмжээний төлбөр л өгсөн. Энэ зун Роналду Английн “Манчестер Юнайтед” руу шилжсэн.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Ювентус” багийн ерөнхийлөгч Андреа Аньелли, клубын дэд ерөнхийлөгч Павел Недвед болон өөр дөрвөн хүнийг 50 сая еврогийн санхүүгийн хуурамч тайланд сэжиглэж байгаа нь тодорхой болсон.

Энэхүү шалгалт нь клубын сүүлийн гурван улирлын санхүүгийн тайлантай холбоотой юм. Цагдаа нар мөрдөн байцаалтад шаардлагатай бичиг баримтыг олж авахын тулд Турин, Милан хот дахь “Ювентус” багийн оффисуудад нэгжлэг хийсэн байна. Дараа нь санхүүгийн цагдаагийн мэргэжилтнүүд тайлан гаргах ажлыг үргэлжлүүлэх юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn