Ц.Элбэгдорж АН-ыг эвлэрүүлэгчийн дүрд тоглохыг хүссэн ч авч хэлцэх хүн цөөн байна

Ардчилсан хэмээх намын талцал, хуваагдал тус намын гишүүд битгий хэл ард түмнийг залхааж байгаа. Тэгвэл хоёр тийш харсан намаа эвлэрүүлэхээр олон хүн хөөцөлдөж явна. Тэдний дундаас экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их л хүч тавин хөөцөлдөж байгаа. Түүнийгээ ч олон нийтэд харуулж буй. Тэрбээр сүүлийн сар гаруй хугацаанд гурван ч удаа томоохон уулзалтууд зохион байгуулсан.

Тэрбээр эхлээд Хоёр талын лидер, лойдоруудаа Шангри Ла-д цуглуулж уулзсан. Энэ үеэр Ө.Шижирийг татаж үнсээд аавынх нь сайн найз гэж. Ө.Шижир дараа нь “аавтай хамт цэрэгт офицер байсан гэж дуулсан. Бусад нь зохиол” хэмээн тайлбарлажээ.

Энэхүү Брюссель уушийн газарт болсон уулзалтын үеэр Ц.Элбэгдоржийн зүүн баруун гарын нөхөд болох Б.Пүрэвдорж, Ч.Отгочулуу нар зодоон өдөөсөн гэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь Ц.Элбэгдоржийн ээжийн талын хамаатан. Ч.Отгочулуу бол түүний хаялгаар Оюутолгойн ТУЗ-д тухлаж, сул мөнгө цохиж байсан. Тэд Ц.Элбэгдоржийн зааврыг ягштал дагадгаараа зартай. Ч.Отгочулуу тэр үдэш нэгэн бөхийн эхнэр лүү дайрч “муу увсан авгай, чамайг хэн урьсан юм. Энд юу хийж яваа гичий вэ” гэх зэргээр давшилсанд бүсгүй мөчөөгөө өгөхгүй “чамд түй ч хамаагүй. Тэгээд ч чамаар уриулдаг жижиг гар биш” гэхчилэн үг сөрсөн байна.

Хэрүүлийг Б.Хурц ирж намжаан, Ч.Отгочулууг хөөн гаргажээ. Үүний дараа Б.Пүрэвдорж пивоны шилээр Б.Хурцыг цохих гэж дайрсан явдал гарсан ба шалтгаан нь тэр Таванбогд группын төлөөлөл нэгэн эрийг уулзалтад дагуулж ирсэн байжээ.

АН-ынхны уулзалтын эхэнд С.Баярцогт өөрийг нь “шоронд хийх ажлыг анхлан санаачилж, хэрэг бэлдсэн хүн бол Ц.Элбэгдорж” гэж зарлан амьтны нүдийг орой дээр нь гаргаад араас нь “гэхдээ би Элбэгээдээ гомддоггүй. Одоо бүхнийг мартаад эвлэрэцгээе” хэмээжээ. Уулзалтад оролцогчдод тодорхой болсон зүйл нь хүзүүгүй хүний бүлэглэл С.Эрдэнийг золигт гаргаж байгаагаа ил тод зарласан аж.

Ц.Оюундарь “С.Эрдэнийг одоо битгий тоо. Тас хөлдүү, юу хэлээд нэмэргүй тэнэг амьтан. Тэргүйгээр болно” гэх зэрэг үгсийг гамгүй урсгажээ. Эвлэрэх шахсан гэх тэр уулзалтад хүрэлцэн ирсэн И.Мөнхжаргал тэргүүтэй залуус руу “Казино” хэмээх халзан Д.Баттулга нарын хууччуул хэл амаар дайрч, юу ч мэдэхгүй ногоон юм байж… гэхчилэн зүхжээ. Э.Бат-Үүл орос украины дайн гэх мэтээр гэж баахан элийрч ярьснаа гэнэт “МАН-ын хамгийн аюултай хүн нь Д.Амарбаясгалан болсон. Тэр яах гэж ЗГХЭГ-ын дарга болсноо тодорхой хэлснийг та нар анзаарав уу? Сонгуульд бэлтгэх гэж хэлсэн шүү! Ардын нам одоо бодит байдал дээр хоёр даргатай болсон, эдний хагарлыг бид сайн өдөөж өгөх ёстой. Гэтэл хоорондоо учраа олохгүй ингэж ч суух гэж” гэх мэтээр үглэжээ.

Олонхи нь С.Баярцогт сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа, өөрөө хэтдээ намын дарга болох санааг тээж яваа, тэр нь одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэх зэрэг ойлголт аваад тарсан байна. Энэ уулзалтын дараахан С.Эрдэнэ “С.Баярцогт хэнийг төлөөлж, нэгдэл яриад яваа юм. Хэн тэрийг томилсон юм” гэж ярилцлага өгсөн нь хүзүүгүй хүний эвлэрэл гэх хоосон жүжиг дэглээд явааг илчилсэн том цохилт болжээ.

Шангрила буудлын уушийн газар болсон эвлэрэлийн гэх уулзалтад оролцсон олон хүний ярианаас дүгнэхэд эвлэрэх шинжийн зүйл тэнд огт болоогүй аж. Харин ч зодоон, маргаан хэдэнтээ өрнөжээ.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй авахуулсан фотогоо тарааж “эвлэрүүлсээр л явна” гэх худал үгээ дагуулахаа мартсангүй гэж АН-ынхан ярилцах аж. Учир нь бүлгийн гишүүдийн гэрчлэлээр бол УИХ-ын гишүүн, бүлгийн дарга О.Цогтгэрэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан намынхаа хүмүүстэй уулзалт ярилцлага хийх санаачлага гаргаснаар түүнийг урьж уулзжээ.

Ц.Элбэгдорж санаачлагыг атгаад, залаад байгаа юм огтхон ч байхгүй. Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаадад томилолттой яваа тул дараа нь уулзна гэж тэр хэлсэн аж. Бүлгийн гишүүд хүзүүгүй хүнтэй уулсаныхаа дараа сэтгэгдлээ хуваацалцахад “сэжгийн п… шүү” гэх үгийг нөлөө бүхий гишүүн амнаасаа унагажээ.

“Эвлэрэл” гэх жүжгийнхээ хэсэг болгож УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай уулзах үедээ татуулсан патиарыг нь ажвал Н.Алтанхуягийн биеийн хэлэмж, харц өөрийг хэлнэ. Үл итгэсэн, үл тоосон, сэжиглэсэн байдал шууд л уншигдана. Туслах Ц нь уг явдлын дараа “А дарга өрөөндөө арц уугиулж ариулсан” хэмээн товч дүгнэн хэлжээ.

Энэ бүхний эцэст АН-ын ойлголцол Ц.Элбэгдоржоос огт хамааралгүй явааг С.Эрдэнэ нотолж “Элбэг худалч хуцаж л байдаг юм” хэмээн жиргэсэн.

Тэр өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ-ны хурал дээр индэр дээр үг хэлэхдээ өрсөлдөгчдөө муу муухайгаар хэлжээ. “Жүдо үзэхээс өөр ажил хийдэггүй, гишүүдээсээ тусдаа суудал засаж суудаг, намын тамгаар мөнгө хийхээс өөр бодолгүй…” гэхчилэн бусдыгаа цоллон журмын нөхдийнхөө эвлэрэх сэтгэлд ус цацсан аж.

Цар тахлын дараах хямрал, Украины дайнаас болж хямрал даамжирч буй. Хямралыг боломж болгох нь сайн туршлага мөн боловч Ц.Элбэгдорж хямралыг улс төрд эргэн ирэх, идэх уух шуналаа гүйцээх хэрэгсэл гэж харж байгаа нь монголчуудын хувьд эрсдэл мөн. Ц.Элбэгдоржийн хийж буй олон муу зүйлс дунд хамгийн аюултай үйлдэл нь Украины дайны баатар болох хийрхэл юм. Яавч сайны дохио лав биш.

Монгол улс хоёрхон хөрштэй. Хөршүүдтэй муудалцуулж, нефть бүтээгдэхүүний хангамжийг муутгах, үнэ хөөрөгдөх, улмаар дотоодод тогтворгүй байдал үүсгэх, үймээн самуун дээр дөрөөлөн эрх мэдэл булааж авах… түүний цаад санааг тааж ядах зүйлгүй. Аз болоход Ц.Элбэгдорж одоо хэн ч биш, ямар ч нөлөөлөлгүй нэгэн гэдгийг мэдсэн хойд хөрш түүний салбадайн үйлдэлд хариу үзүүлэхгүй нүдээ анин өнгөрч байгаа.

Одоо гаднын нэг сайн дурын байгууллагын гишүүн болсноо хорвоод хосгүй хүн болсон мэт пиардсаар явна. Гэхдээ Эрдэнэтийн 49 хувийн хэмээх хэрэг шүүхэд шилжээд түүний исгэрч явах хугацаа богиноссоор буй.

Ерөнхийлөгч байхдаа УИХ-ын чуулган дээр орж ирэн гишүүдэд ийн томорч байж билээ. Ц.Элбэгдорж “Тарган саалийн үнээ байсан Эрдэнэт үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон, төр Эрдэнэтийн 49 хувийг авснаар муухай харагдана, хувийн хэвшлээ дээрэмдлээ” гэж тэр УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийг загнаж байлаа.

Гэтэл нөгөө хөгшин үнээ болсон гэж хэлэгдэж байсан Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын эдийн засгийн хүнд хэцүү цаг үед иргэдийн тог, цахилгааны мөнгийг төлж, Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг одоо ч гэсэн бүрдүүлсэн хэвээр байгаа билээ.

Эцэст нь хил даван алга болсон экс ерөнхийлөгч Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг зөвтгөж байсан ч шүүх хурал нь болох үед хуулийн өмнө цэмцийтэл хувцаслаад, гутлаа арчаад очиж чадах уу гэдэг асуулт тавигдаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn