Ц.Нямдорж: Би монголын төрд 41 жил ажилласан, намын генсект ажлаа өгч байгаадаа баяртай байна

ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг Ц.Нямдоржийн оронд МАН-ын генсек Д.Амарбаясгалан хашихаар болсон. Тэрбээр энэхүү албан тушаалд очих болсон шийдвэрээ 2024 оны сонгуульдаа бэлдэх, цаашлаад өмнөх хоёр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хангах хэмээн тайлбарлав.

Нөгөөтэйгүүр төрд 41 жил ажилласан Ц.Нямдоржийн хувьд Үндсэн хуулийн цэцэд очно гэх мэдээлэл гараад буй юм.

Түүнээс энэ талаар тодруулахад “Шинээр томилогдож байгаа сайд нар гишүүний ажлыг 3-4 удаа хийчихсэн хүмүүс байгаа. Ажлаа сайн хийгээд явах байх гэж найдаж байна. Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаадаа баяртай байна.

Би чинь монголын төрд 41 ажил ажилласан. Нам, УИХ, Засгийн газрын түвшинд ажилласан цорын ганц хүн бол би. Залуучууд ажлаа сайн хийх байх гэж найдаж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn