ЦЕГ: Шинжээч эмчийн дүгнэлтээр эрүүгийн ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой болно

Тавдугаар сарын 31-ний өдөр таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан хэрэг гарсан.

Хойд эцэг болох 29 настай эрэгтэй хоёр сартай жирэмсэн эхнэр, түүний хүү болон өөрийн 70 настай төрсөн эцгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүлжүүлэх байранд хүргэсэн нь зургадугаар сарын 1-ний өдөр суллагдсан тул хохирогчдын ар гэрийнхний зүгээс  түүнийг яаралтай цагдан хорих хүсэлтээ илэрхийлсэн юм.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд прокурорт цагдан хорих саналаа хүргүүлжээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр шинжээч эмчийн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шалгах нь тодорхой болох юм байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn