Хүүхэд зодсон багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар торгож хариуцлага тооцжээ

Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг  нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Аймгийн Боловсролын газраас тухайн багшийн ганц удаагийн үйлдэл үү, эсвэл удаа дараа ийм ёс зүйгүй байдал гаргаж байсан уу гэдгийг нягталж шалган тогтоож, улмаар эцэг эхчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл гаргана гэж мэдээлсэн.

Тэгвэл цэцэрлэгийн удирдлагууд багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авчээ.

Харин тухайн багшийн багшлах эрхийг нь түдгэлзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn