Т.Аюурсайхан: Би дүүргийн намын хорооны ажлаас чөлөөлөгдсөн

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан тул сайдынхаа суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүнийг мөн хоёр гишүүний хамт УИХ-ын гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлт УЕП-оос ирээд байгаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн захирамжаа гаргаж, асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д танилцуулсан.

Түүний эрх баригч МАН-ын гишүүнчлэлийн асуудлыг хэрхэх талаар өөрөөс нь тодруулахад “Би дүүргийн намынхаа ажлаас чөлөөлөгдсөн. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг нам дээр шийдвэрлэх байх. Түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлж мэдэхгүй байна. Хурлаараа шийдвэрлэнэ байх” гэлээ. 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn