ТЦА: Нийт замд түгжрэл үүссэн тул яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй боллоо

Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор төв шуудангийн уулзвар, гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсанаас шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгааг ТЦА-наас анхааруулав.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn