Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 46 мянга орчим хүн амь үрэгджээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 45,968-д хүрсэн талаар Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ.

Ноён Сойлу “Өнөөдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 45,968 хүн нас барсны 4,267 нь Сирийн иргэн” гэж ноён Сойлу хэлсэн юм.

Хоёрдугаар сарын 6-ны шөнө Туркийн зүүн өмнөд хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол тэр өдрийн орой дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Сирид ч нөлөөлсөн. Туркт 45,089 хүн, засгийн газрын хяналтад байдаг Сирид 1,414 хүн нас барсан тухай өмнө нь мэдэгдэж байсан.

Хоёрдугаар сарын 20-нд Турк, Сирид шинэ газар хөдлөлт болж, үүний улмаас 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn