С.Амарсайхан: Айл өрхүүдийн 60 мянган төгрөг хүртэлх цахилгааны төлбөрийг төр хариуцна

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зөвхөн айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ, ААН-үүд ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлбөрөө өөрсдөө хариуцна.

Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр яригдаж байна.

Энэ нь нэг айлд 48-60 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг. Үлдсэн төлбөрийг нь иргэд өөрсдөө төлнө” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn