НМХГ: Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой цагаан нунтаг бодис хольдгийг тогтоосон

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өглөө. НМХГ-аас иргэний ирүүлсэн гомдлын дагуу тус үйлдвэрт хяналт шалгалт хийхэд:

  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй
  • Агуулахын бүртэлгүй
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Сэврээж байсан, усанд хийж сойсон, сойгоод гаргасан, нунтаг бодистой хольсон, агуулахад хадгалагдаж байсан гэх мэт зургаан төрлийн ямааны махнаас болон ундны ус, бодис хэрэглсэн уснаас дээж авч, хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn