Нийслэл хот 14 дүүрэг, 42 нэгжтэй болно

Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх ажлын хэсгийн саналыг Засгийн. газрын өнөөдрийн хуралдааны үеэр танилцуулсан байна.

Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулжээ.

Танилцуулгыг сайд, хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хийсэн байна. Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулах үүрэг авчээ. Уг санал хэрэгжвэл Улаанбаатарт зургаан дүүрэг нэмэгдэх юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn