Замын-Үүд боомт дээр олон машин гацаагүй гэж ГЕГ мэдэгдэв

Иргэдийн зүгээс Эрээний боомтоос ачсан чингэлэгүүдийг Замын-Үүд дээр буулгаж, нэг бүрчлэн задалж байгаа тухай бухимдаж сошиалд бичиж байна. Тэдний зарим нь хэдэн зуун машин Замын-Үүд боомтоор гарч чадахгүй, гацсан тухай бичиж нийтэлж байгаа.

Энэ асуудлыг Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Гаалийн байгууллагаас эрсдэл суурилсан гаалийн хяналт шалгалтыг хийдэг. Шалгалтыг ямар ч хугацаанд хийж болно. Замын-Үүд хилийн боомт дээр олон машин гацаагүй. Тухайн иргэний чингэлэгтэй ачаа эрсдэлтэйд тооцогдсон учраас зарим ачааг нь буулгаж, шалгасан байна. Өнөөдөр хилийн боомт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхцөл байдалтай танилцаж, Гаалийн ерөнхий дарга Р.Отгонжаргал нар ажиллаж байна” гэлээ.

Замын-Үүд-Эрээний боомтоор нэг жилийн өмнө ачаа тээврийг хэвийн нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл үүнийг Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлж, иргэдийн бухимдлыг төрүүлж байсан удаатай.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn