Д.Сумьяабазар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн худалдан авалт. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар. Нийслэлд эрх шилжүүлж олж ирсэн. Би захирамж гаргасан. Түүнээс худалдан авалт хийх ажилд би огт оролцоогүй. “Тэнүүн Огоо” ХХК-ы удирдлагуудтай ч би уулзаагүй. Би энд анхнаасаа оролцохгүй гэдгээ хэлсэн.
Ер нь нэг бол хотын төсөвт суулга, үгүй бол өөрсдөө хий гэж хэлсэн. Өмнө нь нийслэлийн төсвөөс автобус аваад зүгээр болоод л байдаг байсан. Энэ өвлийг яаж давна аа гэж бодож байна. Энэ автобусыг талбай дээр гарга гэж би хэлсэн. Шаардлага хангахгүй бол буцаа гэсэн. Би хөндлөнгөөс оролцох эрхгүй. Одоо энэ автобуснуудыг буцааж таарна” гэлээ.