2022.06.20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны харьяа агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдтэй биечлэн уулзахын зэрэгцээ утсаар шууд холбогдож, иргэдийн санал, гомдолд шуурхай хариулт өгч, шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдийн зүгээс хамгийн их ирүүлж байгаа санал гомдлоос дурдвал, Газрын харилцаатай холбоотой асуудлууд зонхилж байв.
Ингэхдээ,
- Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай бүсэд зориулалт зөрчиж баригдсан барилга, орон сууцны асуудал,
- Газрын гэрчилгээ, хугацаа сунгалт
- Газрын төлбөр
- Газрын зориулалт
- Байгаль орчин, хог хаягдал,
- Аялал жуулчлалын бүс, отоглох цэг,
- “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуй нэгжийг дэмжих асуудлаар,
- Зуслангийн бүсэд олгосон газрын давхцал зэрэг асуудлаар иргэд гомдол, саналаа илэрхийлж байлаа. Түүнчлэн Засгийн газар, чиг үүргийн яамд ус, хөрсний бохирдлын асуудлаар анхаарлаа хандуулж, хүчин чармайлт гарган ажиллаж өгөхийг хүссэн юм.