Өнгөрсөн шөнө “Барселона” клуб талбайдаа “Реал Сосьедад” багтай энэ удаагийн тэмцээний шөвгийн наймд тоглож, 1:0-ээр хожлоо. Тоглолтын 52 дахь минутад Осман Дембеле ялалтын гоол оруулсан.
Каталончууд тоглолтын ихэнх хэсгийг хэцүүхэн өнгөрөөсөн, 40 дэх минутад хагас хамгаалагч Брайс Мендес улаан хуудас авлаа.
Испанийн эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээд “Барса”-гаас гадна “Севилья”-г (2:1) буулган авсан “Осасуна” шалгараад байна.