Автомашин шатахад хоёр иргэн өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 1-ний 18:21 цагт онцгой байдлын албанд иржээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт 31 настай эрэгтэй, 27 настай эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn