Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 522 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 227 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 295 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 33 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn