Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 11-11 төвд ажиллалаа

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, газар болон харьяа агентлагын удирдлагуудтайгаа ажиллаж, иргэдийн асуултад хариулж, зарим асуудлыг ажлын хэсэг байгуулж, судлахаар боллоо. Энэ үеэр иргэд “Байгаль орчны асуудалд хохирогч байхгүй” гэж холбогдох албаныхан ам тагладаг байдлыг шийдэхгүй бол байгаль сүйдээд байна гэх гомдлыг сайдад удаа дараа уламжилж байв.
Тус яамтай холбоотой санал, хүсэлт 11-11 төвд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4- нөөс энэ сарын 19 хүртэлх хугацаанд 164 иржээ. Үүний 96-г нь шийдэж, 68-ийг нь холбогдох албан тушаалтан судалж, шийдвэрлэхээр ажиллаж байна.
Санал, хүсэлтийг агуулгаар нь ангилбал:
-Байгаль орчинтой холбоотой -36
-Аялал жуулчлалтай холбоотой -10
-“Тэрбум мод” хөтөлбөртэй холбоотой -5
-Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа-4
-Ан, агнууртай холбоотой-3
-Богд хан уулын дархан цаазат газартай холбоотой-3
-Газар чөлөөлөхтэй холбоотой-3
-Гүний цэвэр усны ашиглалттай холбоотой-1
-Агаарын бохирдолтой холбоотой-1

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn