Энэ удаад АН-ын ҮБХ-ны гишүүнээр тухайлахад бизнесмен, эдийн засагчид олноор орж ирсэн бол хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв, Д.Рэнцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон байна.
Ийнхүү олон жил Монголдоо ирээгүй дэлхийгээр нэг зугатаж яваа Ч.Сайханбилэг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж буй учраас эх орондоо ирдэггүй.
АН-ын ҮБХ-ны шинэ гишүүд:
Д.Сосорбарам, Я.Равдандорж, Д.Доржпүрэв, А.Мишигдорж, Б.Сайнзаяа, П.Анхтуяа, Т.Анхбаяр, Э.Гантулга, Э.Галбадрах, Ж.Батчулуун, Д.Батдорж, С.Чулуунбаатар, Д.Жаргалсайхан, Г.Батхуяг, Ч.Батнасан, М.Мэгзэр, Б.Жавзанхорол, Д.Батчулуун, Т.Хишигбаатар, Б.Цэгмид, А.Цэнгэл, Б.Хуланбор, Ж.Баяржавхлан, Н.Пүрэвдорж, Н.Бат-Орших, Б.Анхныбаяр, Ө.Сэрсэндэмид, О.Оюунбилэг, Б.Ариунзаяа, Г.Бямбадорж, Э.Анхбаяр, С.Алтаншагай, Г.Мөнхсүлд, Ц.Дулмаа, Д.Рэнцэнтавхай, М.Содбаяр, Ч.Ууганчимэг, Б.Ариунболд, Д.Оргил-Эрдэнэ, Н.Оюуншүр, Ц.Чинбат, З.Энхбаяр нар шинээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авчээ.