Наминчимэд Баасан

Наминчимэд Баасан

Зохиолч, сэтгүүлч. Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг. 1987- 1991 он Говь-Алтай аймгийн Бугат сумын Хонь үржлийн фермд хоньчин, 1995- 1996 он “Өдтэй бичиг” сонинд сурвалжлагч,1996- 1999 он МАХН-ын Удирдах зөвлөлд Хэвлэлийн төлөөлөгч, 1999- 2000 он “Үнэн” сонинд албаны дарга, 2000- 2003 он МОНЦАМЭ агентлагт Дотоод мэдээллийн газрын дарга, Ерөнхий редактор, 2003- 2008 он МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч, 2008-2013 он МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байв.