Б.Баттөмөр: Улсын төсвийн 2.7-хон хувийг дэлхийн дөрөв дэх том алт, зэсний компани/Оюутолгой/ эзэлж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсч байна.

Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна. Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшилоод байна. Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна.
Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал бол там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү.  Тэр байгалийн цэнгэг усыг хамгаалахад дорвитой ажил хийсэнгүй. Менежментийн гэрээ хийсэн байна. Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй” гэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай яамтай хамаарал бүхий асуудлыг танилцуулъя. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн 2021 болон 2022 оны төлөвлөгөөг батлах үүргийг хариуцуулсан. Ажлын хэсэг гарч ажилласан боловч дүгнүүлж чадаагүй.
Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарган, Дорнод аймагт газар дээр  нь хугацаатай есөн асуудлаар үүрэг даалгавар өгч ажилласан. Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn