Сар шинийн дараагаас Монголын төр эзгүйрлээ гэв

 УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, сар шинийн дараагаас төр эзгүйрснийг шүүмжиллээ. Үнэхээр ч том тойрогт нэр дэвшихгийг горилсон УИХ-ын гишүүд хөдөөгүүр явж байгаа.“Хууль тогтоох дээд байгууллага ажлаа хийхгүй Монгол орон даяар тараад алга боллоо” гэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэв.

АН-ын бүлгээс хоёрдугаар сарын 20-нд  малчны зээлийн хүүг царцаах, эсвэл   Хаан,  Төрийн банкны даатгалын эрсдлийн сангаас хохирсон малчдад нөхөн олговор олгох, амьжиргаанаасаа салсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдэх асуудлаар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэжээ. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа хийхгүй байгаагаас төслөө өргөн барьж чадахгүй байгаа гэнэ. Хоёр удаа цаг товлосон ч УИХ-ын дарга зугатчихжээ.

Тиймээс УИХ хоёр сарын хугацаанд ирцээ бүрдүүлж хуралдаад  АН-ын өргөн барих гэж байгаа төслийг хэлэлцэх ёстой гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn