“Мөнгөн мод” наадмын шилдгүүд тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт  боллоо.

Шалгарсан уран бүтээлчдийн жагсаалтыг толилуулья. 

  • Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч – Чойнхорын Найдандорж Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
  • Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч – Шагдарсүрэнгийн Гүрбазар Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Шатарын Өлзийбаяр Соёл Урлагийн Их Сургуулийн багш Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч
  • Шилдэг продюсер – Дашдамбын Ширмэнтуяа Үндэсний Урлагийн Их Театрын дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин
  • Шилдэг удирдаач – Эрдэнэбаатарын Мөнхбаяр Үндэсний Урлагийн Их Театрын удирдаач, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг бүжиг дэглээч – Хатанхуягийн Хашхүү Үндэсний Урлагийн Их Театрын Бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Тайз, дэлгэцийн шилдэг зураач – Будын Анхбаатар Про Театрын найруулагч, зураач
  • Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин – Цэгмэдийн Төмөрхуяг Про Театрын жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин
  • Шилдэг дуучин – Баасансүрэнгийн Энхнаран Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг бүжигчин – Энхтуяагийн Амаржаргал “Амка данс студи”-ийн бүжигчин
  • Шилдэг хөгжимчин -Ганхуягийн Солонго Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол хөгжимчин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг судлаач – Лувсанноровын Эрдэнэчимэг Монгол Улсын Консерваторын багш, Доктор/Sc.D/ Профессор

15 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:

  • Ном хэвлэлийн шилдэг бүтээл – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Соёл судлалын үндэс” бүтээл
  • Архитектурын шилдэг бүтээл – “Их Хуралдай Орд Өргөө” цогцолбор, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Дэмбэрэлийн Төртогтох
  •  Дизайны шилдэг бүтээл – “Урьхан Брэнд”, “Урьхан Брэнд 2023” коллекц
  • Гэрэл зургийн шилдэг бүтээл – Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа “Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс”  Гэрэл Зураг Танин Мэдэхүйн Цуврал
  •  Дүрслэх урлагийн шилдэг бүтээл – Уран барималч Түмэннастын Даваасамбуу “Монгол Эр Хүн” Хүрэл баримал
  •  Цахим шилдэг бүтээл – Уран бүтээлч Очирсүрэнгийн Батхолбоо “Соёл, Боловсролын Интерактив Контент”
  •  Хувцас загварын шилдэг бүтээл – Уран бүтээлч  Батжаргалын Ганбаатар “Үүлэн Цуврал” коллекц
  •  Соёлын өвийн шилдэг бүтээл – Централ телевизийн “Монгол Өв Соёл” виртуал үзмэр
  •  Дуу хөгжмийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Эрдэнэбаатарын Шүтээн “Rising Sun” Пянз, Цомог “Райязан Саан”
  •  Тайз, дэлгэцийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Тогтбаатарын Амартүвшин “Хүннү Гүрэн Онгод” циркийн тоглолт
  • Кино урлагийн шилдэг бүтээл – Оранж Энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “Шар Гэгээ” уран сайхны кино
  • Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл – Нямсайханы Тэмүүлэн “Хөг-Жим Тээгч” төсөл
  • Зар сурталчилгааны шилдэг бүтээл “АПУ” ХК,  “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”  нөлөөллийн аян

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn