Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг 2-3 дахин нэмэх санал хүргүүлсэн

Засгийн газрын хуралдаанаас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр мэдээлэл хийв.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэх боломжтой юу. Олон нийтийн зүгээс Цалинтай ээж тэтгэмж юм бол хүүхдийн тоогоор олгож болдоггүй юм уу. Цалин юм бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх ёстой гэдэг санал гаргах болсон?

-Хүүхдийн мөнгө хүүхдийн тоогоор олгогдох ёстой.  Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр  2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн.  50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн. Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Цалин,  тэтгэврийн тухайд өөр. Одоо  Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг.

Хөдөлмөрийн хөлний доод хэмжээ болох 660 мянган төгрөгтэй дүйцүүлэн  олгоно гэвэл хамрах хүрээ нэмэгдэж орж ирнэ. Халамж гавэл зорилтот бүлэг рүү хүргэх ёстой. Халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв  томорч орж ирнэ.

Бид Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авсан. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.  Төр хүн амын өсөлтөө дэмжих ёстой. Дэмжээгүйгээс  1990-2015 он хүртэл төрөлт буурсны горыг өнөөдөр бид  амсч байна.  Тийм учраас хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой.  Нөгөө талдаа хөөдлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Тэгэхгүй бол үлдсэн жаахан хэсэг нь хөдөлмөр эрхлээд энэ их нэмэгдлийг төсөв дийлэх үү гэдэг асуудал үүснэ.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин түлхүү нэмэгдэж байна уу?

-Тийм ээ, хамгийн өндөр нэмэгдэл сумдуудад очно гэсэн үг. Нэмэгдэл нь 20-40 хувь руу орж ирсэн. Суманд ажиллах төрийн албан хаагчдад тавигддаг шаардлага яамны мэргэжилтэнд тавигддаг шаардлага яг ижил. Төрийн зарим үйлчилгээ орон нутагт доголдож эхэлсэн. Сая олон улсын PISA -гаар орон нутаг дахь төрийн үйлчилгээ Улаанбаатар хотоос 2.5 дахин хоцрогдолтой гэдэг үнэлгээ гарсан. Сайн багш, эмч орон нутагт ажиллахгүй байна гэсэн үг. Улаанбаатар хотод давуу байдал үүсгээд байвал орон нутагт хүндрэл үүсэхээр байгаа учраас нэмэгдлийг нь сайжруулж өгсөн. Алслагдсан хилийн застав дээр ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч дээрх нэмэгдэл хамгийн өндөр болж байгаа


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn