Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингэснээр тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус тогтоолын төсөлд дараах хоёр зүйлийг тусгажээ. Үүнд:

  • Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаан буудайн баяжуулсан гурилын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn