“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна.

Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд тогтоож, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ.

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг байна.

Тус компани он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.

Сануулахад 2023 онд компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1,072 хувьцаатай иргэн бүрд 256,000 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болоод байгаа билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn