Малчдад 2.6 тэрбум төгрөгийг сүүний урамшуулал болгон олгожээ

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг мөрдөж байна. 

Уг журмын дагуу 2024 оны нэгдүгээр сард 2,613,586 литр сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан 1666 малчин, мал бүхий иргэдэд ХХААХҮЯ-наас 2,613,586,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.   

Түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хуурай сүүний хэрэглээг бууруулахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn