Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг олгоход бэлэн байгаа

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийх үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн.  Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дуусна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой. Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий” гэсэн.

Харин Эрдэнэс Тавантолгой компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгөөд байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn