Н.Номтойбаяр Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлнэ

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Энэ удаад сонгуулийг жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоогоор зохион байгуулах юм. Сонгуульд оролцох намуудын намын жагсаалтыг хэн тэргүүлэх, тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор эцэслэгдээгүй байгаа ч нэр дэвшигчид ил, далд бэлтгэлдээ гараад байна.

Энэ удаагийн сонгуульд 27 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн. УИХ-ын сонгуульд оролцох намуудаас МАН, АН, “Үндэсний эвсэл” гэсэн намуудын дунд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг байгаа ба энэ гурван намын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагтаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол АН-ын дарга Л.Гантөмөр тойрогт нэр дэвших, жагсаалтаа тэргүүлэх асуудлаа эцэслээгүй гэсэн мэдээлэл бий. Харин Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд намын жагсаалтаа тэргүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох болоогүй бөгөөд намууд Их, Бага хурлаа хийж, дотоод дүрмийн дагуу нэр дэвшигчдээ тавдугаар сард тодруулах хуулийн зохицуулалттай.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn