Үндэсний аудитын газарт 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны  сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дауу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, гуравдугаар дугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:
  • Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Зүй ёс нам
  • Монгол Шинэчлэлт нам
  • Эх орон нам
  • Ард түмний хүч нам
  • ХҮН нам
  • Монголын либериал ардчилсан нам
  • Иргэний хөдөлгөөний нам
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Үнэн ба зөв нам
  •  Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Социал демократ нам
  • Ардчилсан нам
  • Үндэсний эвсэл
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/
  • Монгол Консерватив нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Бүгд найрамдах нам
  • Их Эв нам
  • Монголын хүний төлөө нам
  • Монголын либериал нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Монгол Ардын нам

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Дашрамд дурдахад, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn