Уг эвсэлтэйгээ л хамтарсан Засгийн Газар байгуулах байх. АН-ын дарга Л.Гантөмөрийг нэн даруй огцруулж, УИХ-ын 2024 оны сонгуульд ялуулж чадах шинэ даргаа сонгох хэрэгтэй.

АН-ын шинэ дарга УИХ-ын гишүүн байвал зүгээр. О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь нарыг санал болгож байна. АН-ын гишүүд сонгуульд ялахгүй гэдгээ мэдсэн байна, намын анхан шатны байгууллагууд тэг зогсолт хийсэн байна.

АН-ын дэд дарга нар нь хамтарсан Засгийн Газарт орохыг л мөрөөдөж сууна. Нэгэнт ялагдах нь тодорхой юм бол Л.Гантөмөрийг огцруулаад, нэг оролдоод үзье л дээ. Сонгууль болоход 80 хоног дутуу байна. Энэ хугацаанд даргаа солиод шинээр ажиллаад үзье. АН бол Монголчуудын нам.АН-ын жагсаалт 8 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн. Иймээс нэр дэвших асуудлыг нээлттэй, ил тод болгох хэрэгтэй” гэв.