Ц.Даваасүрэн: Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биенээ татаж унагасан ийм төр 2024 онд байгуулна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн Цэцийн гишүүд шинэчлэгдсэн. Та нарт найдвар тавьж байгаа шүү. Төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Өнгөрсөн хугацаанд тэр харагдсан. Зарчмын байр суурьгүй, морь унасан толгойгүй хүн мэт, дарга юу гэж хэлнэ түүнийг дагаад байж байдаг, улс төрийн өндөр албан тушаалтанд хувь заяагаа дагаад байж байдаг.

Улс төрийн өндөр албан тушаалтнуудаас айчихсан. Ийм арчаагүй байдалтай хүмүүс ҮХЦ-д их байдаг. Тэд ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Үүний гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 48 гишүүн ард түмний ямар ч шүүлтгүй орж ирнэ. Ард түмнээрээ шүүлэгсний буруу гэж байхгүй.  Жагсаалтаар орж ирэх 48 хүний дотор юу ч орж ирж мэднэ. ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн. Удстөрчид төлөвшчихсөн, хариуцлагаа ухамсарлачихсан оронд ийм байж болно.

Харин манайх шиг хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг, төлөвшөөгүй улс оронд энэ тогтолцоо бүтэхгүй. Үүний хор уршгийг сонгуулийн дараа ойлгоно. Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдах байх, хэн нэг нь хариуцлага хүлээдэггүй Засгийн газар болно. Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биенээ татаж унагасан ийм төр 2024 онд байгуулна. Үндсэн хуулийн Цэцэд очсон шинэ бүрэлдэхүүн хариуцлагатай байж үзээрэй. Нэр хүндээ унагав. Ард түмний дунд нүүртэй байгаарай” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn