Энэ өдөр: Монгол хүн сансарт ниссэний 43 жил, Казах түмний нарны баяр, дэлхийн усны өдөр тохиож байна

Өнөөдөр 3-р сарын 22-ны өдөр. Жилд тохиодог онцгой өдрүүдийн нэг. Энэ өдөр, өдөр шөнө хоёр тэнцэнэ.  Өөрөөр хэлбэл өнөөдөр нарны шууд тусгал экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна.  Ингээд маргаашнаас өдөр уртсаж эхэлнэ. 

Тэгвэл энэ өдөр дэлхий даяарх муслим шашинтнуудын нарны баярын өдөр. Монгол улсын казах үндэстнүүд ч мөн өдөр наурыз баяраа тэмдэглэдэг. Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд МЭӨ, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ.

ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхаглажээ.

Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансрын уудмыг зорьсон.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn