Д.Амарбаясгалан: Малчдад 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

Энэ үеэр тэрбээр малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл байна. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn