“Ulaanbaatar photo week-2024”-д 600 гаруй гэрэл зургийн бүтээл дэлгэжээ

Соёлын яамны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ulaanbaatar photo week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол, Япон, Израил, Австрали болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүд дэлгэгдэж байгаагаараа онцлог.

Тус нэгдсэн үзэсгэлэнд гэрэл зургийн салбарын 10 холбоо, нийгэмлэгийн 90 уран бүтээлчийн 600 гаруй гэрэл зургийн бүтээлийг дэлгэжээ. “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn