МАН бага хурлаараа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам батална

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлаа баталжээ. МАН-ын Бага хурлыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагт товлосон байна. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай,  МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

МАН ийнхүү 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаар батлахаар товложээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хугай зэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг юм.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд 2024 оны гуравдугаар сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn