МАН-ын бага хурал, АН-ын ҮБХ хуралдана

МАН-ын Бага хурал гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд товлогдсон бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал гуравдугаар сарын 24-иий өдөр буюу Ням гаригт товлогджээ.
УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай учраас ийнхүү намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ.

Намууд Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр товлоо байгаа юм байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn