Чингэлтэй дүүргийн дөрвөн хороонд өөрчлөлт оруулна

Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар 400 гаруй өрхийн 1,700 орчим иргэний  оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүд арилна гэж үзжээ.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ болон Засаг даргаас 7, 12, 16, 17, 19 дүгээр хороог хувааж, 20-24 дүгээр хороог шинээр байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн байна. Саналын хүрээнд хороог шинээр зохион байгуулах явцад дээрх  хороодын нутаг дэвсгэрийн заагийг батлахдаа өрх айлуудын хаягийн болон бусад зөрүүтэй байдал үүссэнийг засах шаардлага үүсжээ.

Уг асуудлыг энэ сарын 25-нд болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn