Х.Нямбаатар: 20, 30 жилийн лай ланчигийг би үүрээд явж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд нэг ч усны хаялга байхгүй. Байсан усны хаялгыг нь дараад том, том орон сууц барьчихсан. Энэ бол маш том гэмт хэрэг. Туул голоос урагш бүх усны хаялга хийж байсан худаг байсан газруудыг таван сая төгрөгөөр торгуулаад орон сууцны хороолол барьчихсан. Энийг шийдье” гэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Доржийн гудамжны авто зам тэр чигтээ усны хаялга байхгүй. Цайз захаас Да хүрээ хүрсэн зам жаахан бороо ороход л эвдэрдэг. Зүүн хүрээ хотхоны арын хэсэгт мөн байнга ус тогтдог. Усны хаялга байхгүй” гэв.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. Өмнөх 20, 30 жилийн лай ланчигийг би үүрээд явж байна шүү дээ. Буруутай зураг зурсан, буруутай ажил гүйцэтгэсэн хүүмүсийг хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хохирлоо нэхэмжлэх ажил хийе.

Тооцоо гаргаад дутаж байгаа хэсэг дээр Засгийн газраас дэмжлэг хүсье. Мөн Доржийн гудамж, Дарь-Эхийн гудамж, өнгөрсөн жил хамгийн их үер буусан 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг бэхжүүлэх зардлыг нийслэлээс шийдье ” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn