Ж.Мөнхбатын хүн гэгддэг Х.Батжаргалыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ.

1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж, 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн аж.

2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2014 онд “Инвенто” компанийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

2020 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Эдийн засгийн хөгжлийн яам болоход нь Төрийн нарийн бичгийн даргаар нь түр ажиллаж байсан нэгэн. Энэ удаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байгаа нь энэ.

Энэ ч яахав албан ёсны танилцуулга. Монголын төрд тэрний, энэний хүн гэдэг нэр хочгүй хүн тун ховор. Өөрсдөө цүнхчин байгаад, дарга болсон нөхдүүд өөрсдийнхөө цүнхчинг дэвшүүлэх нь ч элбэг. Нүүрсний хэргийн улмаас УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ж.Мөнхбатын төрд оруулж өгсөн нөхдийн нэг гэгддэг энэ Х.Батжаргал гэгч.

Нүүрсний хэргээр нөхөд нь захаасаа ял авч буй ч хэргээ “наймаалцаад” сураг ажиггүй яваа Ж.Мөнхбат найзыгаа ийнхүү “өөд” татсаар л яваа гэх хүмүүс цөөнгүй л байна даа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn