Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, УИХ-ын дарга асан З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn