Айлуудад 1206 удаа нүүх санамж бичиг хүргүүлсэн ч татгалзсан хариу өгсөн

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошингийн өндөр эрсдэлтэй газар байрлаж байна. Одоогийн байдлаар халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байна. Үүний долоо нь газрын зөвшөөрөлгүй, 212 нь албан ёсны зөвшөөрөлтэй аж. Энэ талаар Газрын албаны, кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө.

Тэрээр “Иргэдийн дунд голын ай савын дэргэд газар олгосон гэх хардлага бий. Энэ талаар залруулахад, голын ай сав, усны ундарга хаанаас хэзээ гарч ирэх нь тодорхойгүй байдаг. Айлуудад давхардсан тоогоор 1206 удаа нүүх санамж бичгийг хүргүүлсэн. Иргэдийн дийлэнх нь нүүхгүй гэсэн хариу өгөөд байна. 60 орчим айл нь нөхөн олговортойгоор нүүх шийдвэр гаргасан. ОБЕГ-аас шаардасны дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхойлохоор манай байгууллага ажиллаж эхэлсэн. 2023 оны газарзүйн төлөвлөгөөнд тусгагдсан 348 нэгж талбарыг өнөөдрийн байдлаар бэлдээд байна.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /Радио телевизийн антены зүүн талд/ 98 айлын газар бэлтгэсэн
  • Цагаан даваа орчимд 57 айлын газар бэлтгэсэн
  • Баянзүрх дүүргийн хэмжээнд 155 айлын суурьших газар бэлтгэсэн.

Сонгинохайрхан дүүрэгт 22 товчооны хойд талд 145 айлд

  • Хан-Уул дүүрэгт 28 айл
  • Налайх дүүрэгт 20 айлд
  • Нийт 348 айлыг нүүлгэн шилжүүлэх газрыг бэлтгэсэн. Эдгээр газруудыг сонгохдоо өнгөрсөн зуны алдаагаа давтахгүйн тулд нийслэлийн дэд бүтэцтэй уялдуулан сонгосон” гэ..

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn