НОБГ шар усны үерийн эрсдэл өндөр дүүргүүдийн иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Шар усны үерийн нөхцөл байдал нийслэлд хохирол их учруулах эрсдэлтэй байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр мэдээллээ.
НОК “Үерийн эрсдэл өндөр дөрвөн дүүрэг байгаа. Үерийн эрсдэл өндөр бүсүүдэд зөвшөөрөлгүй амьдарч байгаа айл өрх их байгаагаас хохирол учрах эрсдэл өсч байна.
Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хугацааны хувьд эрт эхлүүлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрсдэл их гарч байгаа. Тиймээс газрын алба, дүүргүүдийн онцгой комисс, бусад холбогдох алба шуурхай зохион байгуулалтаар ажиллаж байна” гэж анхаарууллаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn