Нөөцийн мах худалдаалж байгаа 375 цэг

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ.

Энэ жил хонины махыг 8,900, ямааны махыг 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ.

Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn