Англид ажиллаж байсан дипломатчийг буцаан татсан

Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  нэгдсэн  хаант улсад суугаа Элчин сайдын яамныхан 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /2023.12.30/-нд шинэ жилийн арга хэмжээг Лондон хотод тэмдэглэн өнгөрүүлэх үеэрээ маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан талаар мэдээлэл гарч байв.  Энэхүү хэргийг Английн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан.

Энэ асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс өнөөдөр  сэтгүүлчид тодруулахад дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл бол байхгүй. Шалгагдаагүй. Хувь хүнтэй холбоотой асуудал үүссэн. Б.Энхсүх сайдаас өөрөөс нь асуусан нь дээр байх. Бидэнд ирсэн тайлбар мэдээлэл бол хэвлэлд гарсан мэдээллээс өөр байгаа. Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээлэл Английн талаас ирсэн. Тэр асуудалд холбогдсон эмэгтэй дипломатыг эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүрмөсөн буцаан дуудсан. Тэр дагуу Монголд ирсэн байгаа” гэв.

Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  нэгдсэн  хаант улсад суух Элчин сайдаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүхийг 2021 оны арванхоёрдугаар сард томилж байв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn