Эрэн сурвалжлагдаж байсан хоригдлыг өнгөрсөн шөнө олжээ

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ харьяа 427 дугаар хорих ангиас гуравдугаар сарын 4-ний шөнө оргосон хоёр хоригдлын нэгийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олсон бол нөгөөг эрэн сурвалжилж байлаа.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эрэн сурвалжлагдаж байсан Б.Г-г гуравдугаар сарын 5-ны буюу өнгөрсөн шөнө олж, баривчилжээ.

Уг хоригдлууд хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ оргосон байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn