Музейнүүд бүх насны иргэдэд үнэгүй үйлчилж эхэлснээс хойш тав хоногийн хугацаанд 87,936 хүн үйлчлүүлэв

Монгол орон даяар гуравдугаар сарын 1-нээс төрийн болон орон нутгийн 35 музей бүх насны иргэдэд үнэгүй үйлчилж эхэлсэн. Тав хоногийн хугацаанд нийт 87,936 хүн музейгээр үйлчлүүлжээ.

Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2% буюу 3,778 нь ахмад настнууд байна. “Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэнэ.

Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байгааг Соёлын яамнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn